Өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1025, II тунд 3539, III тунд 2659, нийт 7223 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын I тунгийн хамралт 73.8 хувь, II тунгийн хамралт 68.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2526 (21.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 49.517 (55.7 хувь), 16-17 насны 21.611 (63.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.