“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ боллоо. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монгол улсын анхны хип хоп пянз юм.
Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар борлуулсан бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авлаа. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн иржээ.