Олон улсын зуны 16 дахь удаагийн паралимпын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний 19:00 цагаас эхэллээ. Нээлтийн ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч нь "Нэг далавчтай бяцхан онгоц"-ны түүх байлаа. Нэг далавчтай бяцхан онгоц нисэхийг мөрөөддөг ч нэг далавчтай тул чаддаггүй юм. Гэвч хамтын хүч, эр зоригийн ачаар бид юуг ч хийж чадна гэдгийг уг үзүүлбэрээр илэрхийлсэн бөгөөд тархины саажилт, харааны бэрхшээл, үе мөчний дутагдалтай жүжигчид гол дүрийг бүтээсэн байна.Жүжгийн гол дүрийг бүтээсэн 13 настай Ваго Юи охин анх удаа жүжиглэн бтоглосон нь энэ бөгөөд түүний авьяас дэлхий дахинд баяр баясал авчирсан юм. Мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бүжигчдийн 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан юм. Мөн паралимпын далбааг сайн дурын ажилтан, цар тахлын үед ажилласан эмнэлгийн ажилчид болон тусгай хэрэгцээт иргэд мандуулж галт бамбарыг асаасан юм.