НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хурлын 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 болон 21 дүгээр хорооны нисэхийн аюулгүйн тойргоос урагш жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3.341м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэсний дагуу архивын ерөнхий газрын хамт олны нэрэмжит гудамж бий болжээ.