Австралийн дугуйчин Пейж Греко өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн дугуйн “C1-3” төрлийн 3000 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр “Токио-2020” Паралимпын наадмын анхны алтан медалийг хүртлээ.
П.Греко Шизүока мужийн Изү хотод болсон уралдааны 3000 метрийн зайг 3 минут 50.815 секундийн хугацаанд туулан барианд орсон байна.
Ингэснээр “C3” ангилалд хэдхэн цагийн өмнө өөрийнхөө тогтоогоод байсан 3:52.283 минутын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Эх сурвалж: Kyodo news