Италийн усан спортын тамирчин Франческо Боккиардо Токиогийн паралимпын эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүллээ. Франческо нь 2016 оны Риогийн паралимпын 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж байсан юм. Спортыг өөрийнхөө эмчилгээ гэж үздэг түүнийг гурван настай байхад усан спортоор хичээллэхийг эмч эцэг эхэд нь зөвлөсөн байжээ.Ус бол түүний хувьд хамгийн зөв орчин байсан аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай Франческо энэ амжилтад хүрэхийн тулд хүсэл зорилгоос гадна тууштай байдал минь надад нөлөөлсөн гэж хэвлэлд өгсөн яриандаа дурджээ.