Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Шургуул” гэх газар өчигдөр 18:11 цагт 3.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд мөн 20:51 цагт тус аймгийн Баян-Овоо сумын “Бударгана” гэх газарт 4.9 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс онгой байдлын албанд ирүүлжээ. Тус аймгийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэдгийг мэдээллээ.