Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147.299 оюутан суралцах юм. Үүний дотор хөдөө орон нутгаас 74.523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцахаар байна. Мөн улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр байгаа бөгөөд найман дотуур байрыг нь чөлөөлсөн. Жилд дунджаар дотуур байруудад 11.359 оюутан амьдардаг юм. Бид энэ жил ч уг боломжийг урьдын адил байлгана" гэв.