Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачилгаар “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулжээ. Энэ үйл явдлын талаар аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан хэлэхдээ “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршууллаа. Мөн бидний ирээдүй болсон хүүхэд, залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү зохин байгуулалтын ажилд идэвхи санаачилгатай оролцож байгаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар