Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаа тал дээр судалгаа хийж эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх бөгөөд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ЭМДЕГ