Австралид нэгэн залуу авга эгчийнхээ оршуулгын ёслолд оролцох боломжгүй болсон ч түүний гэгээн дурсгалд зориулж, хонин сүргээрээ зүрхэн хэлбэр үүсгэн хүндэтгэл үзүүлжээ. Фермерчин Бен Жексон ковидын улмаас хөл хорионд байгаа учир хайртай авга эгчийнхээ оршуулгын ёслолд оролцох боломжгүй болсон байна. Тэрээр хэлэхдээ “Хэлбэрийг нь зөв байрлуулахад багагүй цаг орсон ч эцэст нь та бүгдийн харж байгаачлан би хонин сүргээрээ зүрх хийж чадсан. Үүгээрээ би түүнд ямар их хайртай гэдгээ илэрхийлэхийг хүссэн юм” хэмээжээ. Тэрээр буудайг зүрхэн хэлбэрт оруулан газарт асгаж хонинуудыг хооллосон ба дроноор хийсэн бичлэгийг нь Брисбэн хотод болсон эгчийнхээ оршуулгын ёслолд оролцож буй хүмүүст үзүүлсэн байна.
Эх сурвалж: СИИ