Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол улсаа төлөөлж хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө. Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. Тэрээр 2016 оны риогийн паралимпын хүрэл, 2018 оны жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.