Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 2209 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1795 хүн эдгэрчээ.
Мөн дөрвөн иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 438 нь Улаанбаатарт, 1771 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13,570 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,012 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,400
- Хүндэвтэр- 3,930
- Хүнд – 10,80
- Маш хүнд - 210 хүн байна.