Хандгайтад хууль бусаар газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй гэх “Ориент инвестмент пропертиз” ХХК-д харуулын үүрэг гүйцэтгэдэг иргэд шууд дамжуулалт хүргэж байсан сэтгүүлчийн гар утасыг шидэж эвдлэн зураглаачийн биед зүй бусаар халдаж хоолойг нь боосон байна. “Orient investment properties” компани нь ойг голтой хашаалж, барилгын ажил явуулах боломжгүй гэж зогсоосон газарт барилгын ажил үргэлжлүүлсээр байгааг тухайн газарт амьдардаг оршин суугчид хэлсээр байгаа аж.