Гэр болон сургуулийн орчинд коронавируст халдвар, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас сурагчдад зориулан гаргажээ.
Гэртээ:
- Өглөө, оройд сода, давс сармисны уусмалын аль нэгээр хоолойг зайлах
- Амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, нойтон алчуур цүнхэндээ хийсэн эсэхээ шалгах
- Хоолой өвдөж, ханиалгаж, халуурвал гэрийнхэндээ болон багшдаа хэлээд хичээлдээ явахгүй байх
Сургуульдаа явахдаа:
- Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах
- Амны хаалт зүүх /Агаарын бохидолтой үед хепа шүүлтүүртэй амны хаалт зүүх/
- Нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
- Олон хүнтэй газраар явахгүй байх
Сургуулийн орчинд:
- Биеийн халуунаа шалгуулах
- Гадуур хувцастай анги, танхимд орохгүй байх
- Амны хаалтаа тогтмол, зөв зүүх
- Гараа сайтар савандаж 20-30 секунд угаах
- Гар угаах боломжгүй үед гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- 1-1.5 метрийн зай барих
- Гараа ам, хамар нүдэндээ хүргэхгүй байх
- Тагтай аяга, таваг хэрэглэх, ам дамжуулан идэж, уухгүй байх
- Гарын шууны дотор тал руу ханиах, найтаах
- Хувцас, хичээлийн хэрэгсэл, усны сав болон бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, таних тэмдэг тавих
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх