Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад байгаа юм. Одоогын байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7,308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлжээ. Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн та хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой юм.
Орон нутгийн агрономичийн холбоо барих мэдээлэл
- Архангай аймаг 99885003
- Төв аймаг 99884433
- Булган аймаг 99368331, 93018865
- Говьсүмбэр аймаг 88991135
- Дархан-Уул аймаг 99376734 93030034
- Дорнод аймаг 88074188
- Орхон аймаг 99350968, 99339969
- Өвөрхангай аймаг 99158707, 88713388
- Сүхбаатар аймаг 99167594
- Сэлэнгэ аймаг 99903868
- Увс аймаг 88451201 99451404
- Хөвсгөл аймаг 99387522
- Хэнтий аймаг 98111759