Наймдугаар сарын 30-н буюу өчигдөр тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 399 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтсэн. Харин орон нутагт хүн гэмтсэн осол зөрчилгүй байна.Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсэн байна. Үүний 53 зөрчлийг нийслэлд, гурвыг нь орон нутагт илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба