Токиогийн паралимпын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Д.Саруултөгс өрсөлдөх байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнийг өнжиж байна. Паралимп наадамд анх удаа оролцож байгаа Д.Саруултөгсийн нурууны бэртэл сэдэрсний улмаас багийн удирдлагууд болон багийн эмч, дасгалжуулагч, тамирчид зөвлөлдөн ийм шийдвэр гаргасан байна. Түүний дараагийн тэмцээн есдүгээр сарын 4-нд болно. Тэрээр 2019 оны зургадугаар сарын 17-нд Польш улсад болсон гранпри тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр 6 метр 04 см, Дубай хотноо 2019 онд арваннэгдүгээр сарын 4-нд болсон ДАШТ-ий зээрэнцэг шидэлтийн төрөлд 21 м 47 см шидэж Ази тивийн дээд амжилт тогтоосон юм