БНХАУ-ын Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар Монгол улсын импортын 4378 чингэлэг байна гэж гадаад харилцааны яамнаас мэдээллээ.Эдгээр чингэлгийн 60 хувьд нь улаанбаатар хотод импортоор орж ирэх хуучин автомашин бий гэдгийг нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өчигдөр буюу наймдугаар сарын 31-нд засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хэлсэн юм.