Наймдугаар сарын 29-нд WeLoveU байгууллагын 30 орчим гишүүн улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан уулын ойр орчим “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг өрнүүллээ. Богдхан уулын явган хүний зам дагуу хөглөрсөн нэг удаагийн аяга, соруул, гялгар уут, дахин боловсруулах зориулалттай шилэн сав, лаазыг ангилан ялгаж, ахуйн чанартай зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг түүж цэвэрлэжээ. Уг цэвэрлэгээний хүрээнд тэд 90 гаруй шуудай хог түүж цуглуулсан байна. Энэ удаагийн их цэвэрлэгээг НҮБ-аас зарласан “Хөх тэнгэрийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаа Монголд төдийгүй АНУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Япон, Перу, ӨАБНУ, Зимбабве, Ангол зэрэг улс орнуудад ч зохиогджээ.
WeLoveU байгууллагаас жил бүр зохиодог “Цэвэр дэлхий” хөдөлгөөн нь байгаль орчин хамгаалахын зэрэгцээ үзэсгэлэнт байгалиа үр хойч үедээ өвлүүлэх зорилготой үйл ажиллагаа юм.