Азийн оюутны спортын холбоо, Индонезын оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Азийн оюутны аварга шалгаруулах шатрын цахим тэмцээн зохион байгуулна.Энэ сарын 2-12-нд Индонезын Гунадарма хотноос удирдан явуулах тэмцээнийг цар тахлын улмаас цахимаар явуулах юм. Тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шри Ланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцоно. Багийн төрөлд эдгээр багаас эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг оролцох юм. Ази тивийн шатрын оюутны аварга шалгаруулах 2021 оны онлайн III тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шатрын шигшээ баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг орох юм. Монголын оюутны шатрын баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооны хамтран зохион байгуулан оролцуулах бэлтгэл хангав гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.