"Токио 2020" паралимпын наадмын 10 дахь өдөр Монголын баг тамирчдаас таеквондо, буудлага, байт харвааны тамирчид тэмцээнээ эхлүүллээ. Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кгийн жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49-кгийн жинд Х.Энхтуяа нар 11:00 цагаас эхний тулаанаа хийнэ.Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж,нэг нэг ялалт аваад байгаа юм.
З.Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна. Харин Д.Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөхөөр болжээ.