ХХААХҮЯ, харьяа байгууллага болох малын удмын сангийн үндэсний төв, хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран есдүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм.