Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар тойрог СХД-ийн 28 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд
Бие даан нэр дэвшигч хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт
МАН-аас Н.Батшугар
АН-аас Э.Бат-Үүл
ХҮН-аас Б.Найдалаа
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
ИЗНН-аас Ш.Гантулга
Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар өрсөлдөх юм. Эдгээр эрхмүүд энэ сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ