Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна.
Эдгээр өдрүүдэд Улаанбаатар-Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.