Ида хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар бороо АНУ-ын зүүн эргийн томоохон хотуудыг нөмөрч үер буугаад байна. Үерийн улмаас хүний амь эрстэх тохиолдол гарч байгаа тул Нью Йорк хот өчигдөр онц байдал зарлажээ. Хотын дарга Билл де Бласио "Цаг уурын түүхэн үйл явдал тохиож аюултай нөхцөл байдал үүсээд байна" хэмээжээ. Хотын метроны буудлууд үерийн усанд живж, гудамжинд тавьсан автомашинууд зам даган урсаж байгааг орон нутгийн телевизүүд нэвтрүүлсээр байна. Одоогийн байдлаар 44 хүн үерийн улмаас амиа алдаад байгаа бөгөөд хотын агаарын тээврийн нислэгийг түр зогсоосон байна.