Ням, 8 сар 14, 2022
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлагатай байна

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2021/09/03
Ангилал Бусад, Нийгэм, онцлох
750 0
0
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлагатай байна
10
SHARES
12k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ.

Холбоотой мэдээ

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.

ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.

Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ бүгд дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.

Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймагт гарсантай холбогдуулан вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УОК-ын хуралдаанд мэдээлэл өгсөн юм. Одоогийн байдлаар нийт 9,9 сая малыг вакцинжуулж, өвчлөл гарсан аймаг, сумдад мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.
Бусад

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

2022/08/12
Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн
Бусад

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

2022/08/12
Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг
Бусад

Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

2022/08/11
Дараагийн мэдээ
Азын дугаарын дуудлага худалдаанаас олсон 2 тэрбум төгрөгийг хүүхдэд зарцуулна

Азын дугаарын дуудлага худалдаанаас олсон 2 тэрбум төгрөгийг хүүхдэд зарцуулна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Монгол бүсгүй Ж.Мөнхсаран АНУ-ын агаарын цэргийн ахмад болжээ

2021/04/21
Монголын төгс үзмэрч Л.Нямаатай танилц

Монголын төгс үзмэрч Л.Нямаатай танилц

2022/03/30

Онцлох

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

2022/08/12
Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

2022/08/12
Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

2022/08/11
Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2022/08/11

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.
  • Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн
  • Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг
  • Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In