Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Үндэсний баялгийн сан нь баялгийг арвижуулах, өгөөжийг хуваарилах, тэгш хүртээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Мөн төрийн өмчит томоохон компаниудын 25-40 хувийн хувьцаа бүхий нийт нэг тэрбум ам.долларын хэмжээ бүхий Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай тусгажээ. Эдгээр нь танилцуулгын хэмжээнд бөгөөд харьяа газруудаас санал авч нэгтгэнэ.
Дашрамд дурдахад, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажиллаж байгаа билээ.