Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байна уу? Байна” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх юм байна
Халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харуулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго оршиж байгаа юм байна.
Байна уу? Байна аян нь наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 23-ныг хүртэл явагдах ажээ. Энэ хугацаанд иргэд та бүхэн аяны хүрээнд цацагдаж буй мэдээ мэдээллийг хүлээн авч, гар утас болон өөрийн эд зүйлсээ Байна уу? гэж тогтмол шалгаж байхыг нийслэлийн цагдаагийн удирдах газраас анхааруулж байна.
гоё арга хэмжээ байна