Монголын чөлөөт бөхийн холбоо Норвегийн Осло хотод аравдугаар сарын 2-10-ны өдрүүдэд болох "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д зохион байгууллаа. ДАШТ-д оролцох Монгол улсын баг тамирчид:
- Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
- 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
- 65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)
- 70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)
- 74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)
- 79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
- 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
- 92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
- 97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)
- 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
- Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
- 55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
- 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
- 59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)
- 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
- 65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)
- 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
- 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
- 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо