Гэр бүлээрээ аялж байхдаа төөрч сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа
эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.
Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын -нд 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Хамрын амны-адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газар очсон байна. Дуудлагын дагуу тус сумын засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.