Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 10-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ. Цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн Монгол улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно. Цахим уулзалтын үеэр талууд Монгол улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.