Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Харин түүний оронд улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилхоор болжээ. Одоогоор Ц.Билэгсайханыг албан ёсоор томилох тушаал нь гараагүй байгаа тухай эрүүл мэндийн яамны эх сурвалж хэллээ. Ц.Билэгтсайхан нь хоёрдугаар төв эмнэлгийн эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Япон улсын Айчи их сургуульд микробиологи, дархлал судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалж байсан аж.