“Hyundai Motor” компани 2040 он гэхэд устөрөгчийн технологи ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, тэнцвэржүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ хүрээнд тус компани 2028 он гэхэд бүх автомашинаа цахилгаан эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй болгох зорилт тавьсан байна. Энэ оны эхний долоо сарын хугацаанд “Hyundai Motor” устөрөгчийн хөдөлгүүртэй 5300 нэгж автомашин борлуулжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нийт нийлүүлэлтийн 51 хувийг бүрдүүлсэн талаар “SNE” судалгааны байгууллага мэдээллээ. “Hyundai Motor” ирэх дөрвөн жилд устөрөгчийн хөдөлгүүртэй седан болон SUV ангиллын хоёр шинэ загвар танилцуулах товтой байгаа юм.