Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны арван хоёр дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх засгийн газрын тогтоол гарлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг шийдэхийг сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь аймаг зэрэг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулан ажиллах чиглэл өглөө гэв.