Монголын боксын холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед архидан согтуурч, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргажээ. Э.Цэндбаатарын хувьд анхны үйлдэл биш хэмээн Боксын холбооноос мэдэгдлээ.