Монголын боксын холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооноос тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасах тухай шийдвэрийг танилцуулав.
Үүнтэй холбоотойгоор МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Боксчин хүн маш их сахилга баттай байх ёстой. Багш болон өрсөлдөгч тамирчдаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг.
Э.Цэндбаатар тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн тул арга хэмжээ авсан. Энэ үйл явдал Парисын олимпыг зорих тамирчдад ташуур болж байгаа байх.
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Э.Цэндбаатар тамирчны байр суурийг сонссон уу?
-Спорт нэг хүнээр дутдаггүй. Би 2007 онд гарандаа бэртэл авч эмчлүүлэх хооронд миний дараагийн тамирчид тэмцээндээ орохдоо бэлдэж байсан. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй, араас нь гарах тамирчдыг бэлддэг. Энэ нь спортын ардчилал юм.