Өмнөговь аймгийн онцгой комиссоос аймгийн хэмжээнд цагийн хязгаарлалттай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хориог есдүгээр сарын 13-ны 06:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл тогтоохоор болсон байна.Энэ хугацаанд аймгийн хэмжээн дэх бүх сургууль, цэцэрлэгийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулах юм. Харин 17:00 цагаас хойш иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана гэв.