Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн өөрийн албан тушаалын унаа болох автомашинаа аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээнд явуулахаар болжээ. Цар тахлын тархалт өндөр байгаа энэ үед эмнэлгийн жолооч, түргэний ажилчид ачаалал ихтэй хөдөө сум руу алсын дуудлагад явах автомашин хүрэлцэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргажээ.