БНХАУ Монгол улсаас авч буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байгааг “South China Morning Post” мэдээллээ. Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьсан юм. Түүнчлэн дотоодынх нь уурхайнуудын гарц багассан зэрэгтэй холбоотойгоор ийнхүү импортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Монгол улсын коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдсантай холбоотойгоор БНХАУ-д үнэ нь огцом өссөн байна. Ганц-мод боомтод Монгол улсын түүхий коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 2800 юань хүрсэн байна. Харин угаасан коксжих нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээ буюу 3200 юань болжээ. Есдүгээр сарын 07-нд Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын дарга нарын уулзалт болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын худалдааны сайд Ван Вэньтао Монгол улсаас авч буй эрдэс бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн гэдгийг “South China Morning Post”-д дурджээ.