Есдүгээр сарын 09-ны гарагийн шөнө болсон сүрт жагсаалын үеэр тус улс баллистик пуужин танилцуулаагүй ч хорт хийн багтай улбар шар өнгийн дүрэмт хувцастай хүмүүс алхсан байна. Мөн хэвлэлд гарсан зургаас хоёр хүүхэдтэй зогсох тус улсын удирдагч Ким Жон Уны илтэд жин хассан байгааг харах боломжтой аж. Сүүлийн саруудад Ким учир нь үл мэдэгдэх шалтгаанаар жин их хассан байна. Ковид-19-ийн халдвар гарснаас хойш тус улсын хүнсний хангамж муудаж, хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ч Ким Жон Уны турсан шалтгааныг үүнтэй холбон тайлбарлахгүй байгаа юм.Цэргийн сүрт жагсаалд гал сөнөөх машин, тракторуудыг явуулж, ёслолын буудлага зохион байгуулжээ. Хорт хийн багтай тусгай хувцас өмссөн хүмүүс алхсан нь Ковид-19-ийн тархалтыг хумихад бэлэн тусгай хүчин байгуулагдсаныг илтгэж байж болох юм хэмээн ажиглагчид таамаглажээ.Тус улсад Ковид-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2020 оны нэгдүгээр сард хилээ хааснаас хойн Хятад улсаас авдаг хүнсний тусламж нэвтрүүлэх боломжгүй болж, Хятадын санал б3 сая тун вакцинаас ч татгалзсан юм.
Эх сурвалж: CNN