Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Сэрвэн хашаат” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т, Ө-48°40’48.0″, У-102°40’12.0″/ есдүгээр сарын 09-ний өдрийн 11:05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг 11:13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай сумын ЗДТГ-аас мэдээллээ.