ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд хэлэхдээ есдүгээр сарын 13-наас томуугийн вакцинжуулалтыг хийж эхэлнэ. Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнөх жилүүдэд арваннэгдүгээр сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхлэн хийх юм. Энэ намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна.Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна” гэв.