БНФУ-ын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс угтан авчээ. Албан ёсны айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, засгийн газрын гишүүдтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монгол улсад д хийж буй анхны албан ёсны айлчлал юм гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.