Энэ сарын 6-9-ний өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,515 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1,143 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 24, орон нутагт нэг хүн гэмтэж, нийслэлд гурав, орон нутагт дөрвөн хүний амь хохирсон гэдгийг тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр- 18
- Автомашин мотоциклтой мөргөлдсөн- 1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр - 3 осол тус тус бүртгэгджээ.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр -1 хүн
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр - 1 хүн.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 191, орон нутагт 94, улсын хэмжээнд 285 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэж ажилласан байна.