Улсын хэмжээнд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 13-наас эхлэн, 18-аас дээш насныханд ковид-19 халдварын гурав дахь тунгийн дархлаажуулалтыг Синафарм, Файзер вакцинаар хийнэ. Мөн есдүгээр сарын 13-наас эхлэн өрхийн эмнэлгүүд томуугийн вакцинжуулалтыг хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг ийн эрт эхлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Томуугийн дархлаажуулалтыг ковидын вакцин хийлгээгүй 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх юм. 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Ковид болон томуугийн вакцин хоорондын зай 21 хоног байна гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм.