Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагджээ. Уг хурлаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Эрдэнэбаатарын Гурванбаатарыг 171 төлөөлөгчийн 70 гаруй хувийн саналтайгаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болгосон байна.