Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс 8 дугаар хороонд байрлах “Хүүхдийн төв номын сан”-д гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг байгууллагын удирдлага, ажилчдыг оролцуулан хийжээ. Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд чанарыг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулсан байна.
Эх сурвалж: ОБЕГ