Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар байна. Тодруулбал 1,404 нь нийслэл хотод 1,534 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 4,825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барсан байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,702 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42,056 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1-,988
- Хүндэвтэр- 5,715
- Хүнд-1,684
- Маш хүнд-315 .