ОХУ-д ажил олгогч нарт, ажилтнууддаа коронавирусний эсрэг вакцины тун бүрийн дараа цалинтай гурван өдрийн амралт олгохыг үүрэг болгож магадгүй байна. Энэ талаар нийгмийн судалгаа, иргэний санаачилгыг хөгжүүлэх хүрээлэнгээс мэдээлжээ. ОХУ-д коронавирусний халдварын эсрэг нийтийн вакцинжуулалт үргэлжилж байгаатай холбоотойгоор вакцин хийлгэсэн хүмүүст гурван өдрийн цалинтай амралтыг олгож байхыг ажил олгогч та бүхнээс хүсэж байна хэмээн тус хүрээлэнгийн захирал Максим Петунин мэдэгджээ. Вакцины дараа биед илрэх хариу урвал болох халуурах шинж тэмдэг илрэхэд л тухайн хүн гэртээ байх шалтгаан болдог аж.